АЛБА ХААГЧДАД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Ц.Гантөмөр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нэргүй, жолооч, ахлах ахлагч Б.Бөхсүрэн, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Батдорж нарт өргөө цагаан гэр олголоо.
Гэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, ахмад T.Бат-Оюун гардуулж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen