ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд зөвхөн шаардлага хангасан иргэнийг судалгаанд хамруулна.
Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
•Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх,
Тавигдах тусгай шаардлага:
• Биеийн өндөр 170 см ба түүнээс дээш, эрэгтэй 35 хүртэлх настай байх; 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй,
• Бие бялдрын зөв хөгжилтэй;
• Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловмон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
4. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
5. Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /e-mongolia/
6. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /нэгдсэн байдлаар зохион байгуулна/
7. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
8. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
9. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
10. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
11. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
13. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх
14. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
15. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
16. Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
17. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
18. Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт
Холбогдох утас: 95951891, 91821818

 

Add comment

reload, if the code cannot be seen