“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДЫН 2023 ОНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус ангийн Харуул хамгаалалтын алба хаагчдын 2023 оны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллалаа.
Харуул хамгаалалтын алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, 2022 оны байгууллагын үйл ажиллагааны тайлан, 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон тус ангиас дэвшүүлсэн зорилт, байгууллагын баримталж буй бодлогын талаар танилцуулсан ба тус зөвлөгөөнийг шинэлэг, оролцогч нарт сонирхолтой байлгах зорилгоор дөрвөн багт ангилан хувааж ажил үүргээ гүйцэтгэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдэвт хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж, давхар оролцогч нарын илтгэх ур чадварыг нээсэн үйл ажиллагаа болсон.

Мөн харуул хамгаалалтын алба хаагчидтай итгэлцлийн гэрээ байгуулж, тухайн гэрээний заалт тус бүрийг танилцуулах ажлыг давхар зохион байгуулсан.  


Харуул хамгаалалтын алба хаагчдын ажлын нэг өдрийг гэр бүлтэйгээ цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулж, сургалтын төвд буудлагын тэмцээн зохион байгуулсан. Мөн мөсөн харваа, спорт зааланд хөгжөөнт буухиа тэмцээнийг тус тус зохион байгуулж, амжилттай оролцсон 2 багийн алба хаагчдыг гарын бэлгээр урамшуулсан.



 

 

 

Add comment

reload, if the code cannot be seen