“Ажил эрчимжүүлэх” аяныг эхлүүллээ

Тус ангийн шийдвэр гүйцэтгэх тасаг нь банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн биелэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгч нар, тэдгээрийн оршин суугаа хаягийг олж тогтоох зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 19 хоногийн хугацаатай “Ажил эрчимжүүлэх” аяныг эхлүүллээ.
Уг аяны хүрээнд банкны нэхэмжлэлтэй төлбөрийн материалд хийгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон цаашид энэ төрлийн ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар төлбөр авагч Хаан, Хас, Голомт, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.
 

Add comment

reload, if the code cannot be seen