1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг жил бүр улс орон даяар нийтээр тэмдэглэдэг. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30-н жилийн ойн энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “АСК ТЭМЦЭЭН” зохион байгуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг шалгасан тэмцээн болж өндөрлөлөө.