Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт
Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг төгөлдөржүүлэх;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Алба хаагчдын аюулгүй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлэх замаар нийгмийн асуудлыг дээшлүүлэх;
- Инноваци, технологийн дэвшилд суурилсан ухаалаг системийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх.