ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газартай хамтарсан уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтад Шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах ажилтнууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид оролцож, 2022 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хэргүүдийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлын талаарх санал солилцож, хамтарч хэрэгжүүлэх ажлын чиглэлээр хамтарсан зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болж, 2023 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталснаар уулзалт амжилттай өндөрлөлөө. 

 

 

Add comment

reload, if the code cannot be seen