Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээг дээшлүүлэх, мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09-17 цагийн хооронд Ховд аймгийн нэгдсэн нэг цэгийн үйлчилгээний танхим болон тус байгууллагын хурлын зааланд 4 чиглэлээр 6 төрлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаа.
Иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч, хүний тоо бүртгэлийн байцаагч болон бусад алба хаагчдыг Ховд хотын нэгдсэн нэг цэгийн үйлчилгээний танхимд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад орж ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах, зөвлөгөө өгөх, хорих ял, хорихоос өөрт төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг хүргэж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээгээр иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгож ажиллаа.
Монгол Улсын их сургуулийн харьяа Ховд их сургуулийн эрх зүй болон нийгмийн ухааны тэнхимийн оюутнууд, Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таныг урьж байна” сэдэвт зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөний үеэр оюутан, сурагчдад байгууллагын үндсэн үйл ажиллагаа, онцлог давуу талуудыг танилцуулан харилцан ярилцаж, сэтгэгдлийг сонссон бөгөөд зөвлөгөөнд оролцсон оюутан, сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж гарын бэлэг гардуулсан.
Мөн Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахын давуу тал, эрх зүйн болон нийгмийн баталгаагаар хэрхэн хангагддаг талаарх богино хэмжээний видео шторк бэлтгэн иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаа.