“ТАЛАРХАЛ, УУЧЛАЛ” сэдэвт аян зохион байгууллаа

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Нийгэм, сэтгэл зүйн нэгжээс санаачлан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус хорих ангид ял эдэлж буй нийт хоригдлуудын дунд “ТАЛАРХАЛ, УУЧЛАЛ” сэдэвт ар гэртээ захидал бичих аян зохион байгуулсан.
Тус аяны хүрээнд шинэ жилийн баяртай холбогдуулан 16-аас доош насны 5 хүүхэдтэй хүмүүжигч Г-н захидал шилдгээр шалгарсан бөгөөд гэр бүлд нь захидлыг уламжилж, хүүхдүүдэд нь өвлийн өвгөнөөр гарын бэлэг, ар гэрт нь хүнс, нүүрс, түлээ зэрэг эд материалаар тусламж үзүүлж, цаашид Баатархайрхан багийн засаг дарга, нийгмийн ажилтан нартай хамтран ар гэрт тусламж, дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах зорилгоор хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen