ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас санаачлан, Ховд аймгийн ГХУСАЗСЗ хамтран, “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон ТББ, Олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор явагдсан тус илтгэлийн тэмцээнд Ховд аймаг дахь хууль сахиулах байгууллагын албан хаагч, эрдэмтэн судлаач, төрийн болон ТББ, их дээд сургуулийн оюутан суралцагч 40 гаруй хүн оролцож илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байр Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Сувд
2-р байр МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа
3-р байр Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Алтынбек
4-р байр Ховд аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл нар тус тус шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.
 

Add comment

reload, if the code cannot be seen