Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2022 оны үйл ажиллагааны баярын хурлаа хийлээ.
Энэ үеэр төрийн жинхэнэ алба хаагчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлж, батлагдсан болзол, шалгуур үзүүлэлтийг ханган хамт олноо манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулсан бөгөөд байгууллагын аваргаар хүний тоо бүртгэлийн туслах, ахлагч Ж.Эрдэнэхишиг, шилдэг офицероор шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Оюунбаяр, шилдэг ахлагчаар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нэргүй нар шалгарлаа.