“АХЛАГЧИЙН ХИШИГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтггэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахлагч бүрэлдэхүүний манлайлал, тэдний үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэлбэр, шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор “Ахлагчийн хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
✅️Тус өдрөөр ахлагчийн ажил, үүргийг офицерын бүрэлдэхүүн гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Ахлагч бүрэлдэхүүний дэд чуулган”-д цахим хэлбэрээр оролцсоноос гадна 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа хэлэлцэв.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын ахлагч, ахлах ахлагч Б.Дашдорж “Зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүний онцлог” сэдвээр мэдээлэл өглөө.

 

Add comment

reload, if the code cannot be seen