“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Жаргалтай гэр бүл” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр алба хаагчдад “Хүүхдэд ээлтэй хүн байя”, “Хүүхэд хүмүүжил, хүүхэд хамгаалал” сэдвээр мэдээдэл өгч, харилцан ярилцлаа.
Мөн тус ангийн “Эцэг эхийн зөвлөл”-өөс “Жаргалтай гэр бүл”-тэй хамт олон байх уриалга гаргаж, алба хаагчдад урмын үгтэй ил захидал, дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэлэглэлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen