Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий шигшээ тоглолтууд 2024 оны 04 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн дарга нар оролцож, шилдгээр шалгарсан баг тамирчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид
- САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД ХОЁРДУГААР БАЙР, МӨНГӨН МЕДАЛЬ
- ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД ХОЁРДУГААР БАЙР, МӨНГӨН МЕДАЛЬ
- ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД ХОЁРДУГААР БАЙР, МӨНГӨН МЕДАЛЬ
тус тус эзэлж, гурван хос мөнгөн медалийн эзэд боллоо.
Мөн тус ангийн ээлжийн дарга, дэслэгч М.Гүрбазарсад волейболын тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор шалгарсан ба амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.