XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн Цагаан сарын баярыг угтан Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, санал хүсэлтийг сонсож хүндэтгэл үзүүллээ.
Ахмад ажилтнууддаа ШШГЕГ-аас дэвшүүлсэн зорилт, баримталж буй бодлого чиглэл, ангийн үйл ажиллагааг танилцуулж гарын бэлэг гардуулсан ба 2023 онд ахмадын өргөө байгуулах, үе үеийн ахмадуудыг багтаасан түүхэн ном хэвлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, ахмадуудтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо.