“Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баярт оролцлоо

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баярын хүрээнд байгууллагын алба хаагчдын дунд Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж, эерэг уур амьсгалтай, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн өдөр боллоо.
Мөн “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баярын үеэр "Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ" аяны хүрээнд нийт 54 алба хаагч оролцож хар ус нуурын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.

 


 

Add comment

reload, if the code cannot be seen