Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас санаачлан Ховд аймгийн тохижилт, үйлчилгээ хариуцан ажилдаг ТҮК-ийн ажилчдыг энэхүү аянд нэгдүүлж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр халуун аарц, чацарганаар үйлчилж, тус байгууллагын ажилчидтай хамтран Ховд аймгийн зам дагуух болон бүх нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, ард иргэдэд хогоо ил хаяхгүй хогийн саванд хийж хэвших талаар яриа таниулга хийж ажиллалаа.