Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дэмжих төвтэй хамтран ахлагч бүрэлдэхүүний алба хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Үзлэгээр алба хаагчдыг цус болон шээсний шинжилгээ, зүрхний бичлэг, уушгины рентген зураг, ходоодны дуран, хэвлийн эхо зэрэг 5 багц шинжилгээнд хамрууллаа.