“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь орон нутгийн хөгжлийг дэмжих, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” бүтээлийн уралдааныг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уралдаанд нийт 10 алба хаагч орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болох тарвас, бусад төрлийн хүнсний ногоогоор хийсэн 10 бүтээл ирүүлснээс нэгдүгээр байрт ангийн жолооч, ахлах ахлагч Б.Бөхсүрэн “Хүнсний нарийн ногооны цуглуулга” бүтээлээр, хоёрдугаар байрт нярав, дэд ахлагч Н.Намуун “Тарвас, амтат гуаны орцтой бялуу” бүтээлээр, гуравдугаар байрт төлөөлөгч, ахлах дэслэгч Э.Ганцоож “Байгууллагын лого бүхий сийлбэртэй тарвас” бүтээлээр тус тус шалгарлаа.

 

  

Add comment

reload, if the code cannot be seen