АЛДАРТ ЭХИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги байгууллагын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын “Алдарт эхийн одон”-той гэргий нар болон эмэгтэй алба хаагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ангийн удирдлагын зүгээс одонтой ээжүүдийг ажиллах таатай нөхцөлөөр хангах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чиглэлээр анхаарна гэдгээ илэрхийлээд баяр хүргэн, тэдний санал хүсэлтийг сонсож, дурсгалын зүйл гардууллаа.
Мөн алба хаагчдын хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгож байгаа гэдгийг дуулгалаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen