ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги байгууллагын үйл ажиллагааны онцлог, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц, хууль зүйн зохицуулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ял, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар болон байгууллагад ажилд орох хүсэлтэй иргэд, оюутан, сурагчдад байгууллагын давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Мөн тус анги дээрх өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen