Цагаан сарын баярыг тохиолдуулан зарим арга хэмжээг зохион байгууллаа

XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан тус ангийн ахмадын зөвлөлтэй хамтран алба хаагчдын чөлөөт цагийг зөв, зохистой өнгөрүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
1. Уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан алба хаагчид болон тэдний гэр бүлд сар шинийн мэндчилгээ хүргүүлсэн.
2. Шинийн нэгний өглөө ахмад ажилтан болон алба хаагчид өөрсдийн овоо босгон тахиж, ирэх жилийн өнгө болсон анхны нар мандахыг харлаа.
3. Шинийн дөрөвний өдөр тус ангийн хурлын зааланд нэгдсэн золголтоо хийж, алба хаагчдын дунд мөсөн харваа, сурын харваа, сээр цохих зэрэг монголын уламжлалт тэмцээн, уралдааныг зохион байгуулсан эерэг уур амьсгалтай сайхан өдөр болж өнгөрлөө.
 

 

 

 

Add comment

reload, if the code cannot be seen