Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги "Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага" аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах, цас мөсийг цэвэрлэх зорилгоор Ховд аймгийн төв зам дагуу байрлах шатахуун түгээх станцуудын халтиргаатай хөлдсөн цас, мөсийг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.