Ахмад ажилтан
![]() | БЭЛТГЭЛ ХОШУУЧ ПҮРЭВЭЭГИЙН ОЮУНЦЭЦЭГ Ажилласан он: 1995-2018 Албан тушаал: Хүний тоо бүртгэлийн байцаагч Товч намтар: -1973-1983 онд Хөвсгөл аймгийн 1 дүгээр дунд сургууль -1983-1985 онд Зөвлөлт Холбоот Улсын Рязань хотын Хөдөө аж ахуйн техникиумыг лаборант мэрэгжлээр төгссөн. -1986-1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авто тээвэр, барилга угсралтын харъяа 2 дугаар конторт бичиг хэрэг, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байгаад 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд бичиг хэргийн эрхлэгчээр, 1997 оноос хүний тоо бүртгэлийн байцаагчаар ШШГБ-д тасралтгүй 23 жил, улсад нийт 32 жил ажилласан ахмад алба хаагч юм. |
![]() | БЭЛТГЭЛ ХОШУУЧ СҮРЭНХҮҮГИЙН ЖАРГАЛСАЙХАН Ажилласан он: 1997-2018 Албан тушаал: Ээлжийн дарга Товч намтар: -1976-1986 онд Ховд аймгийн 2 дугаар дунд сургууль -2005-2008 онд Ховд-Эрдэм дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр -1997 онд Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хянагч -2005 онд цагдан хорих байрны ээлжийн даргаар дэвшин томилогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 21 жил ажилласан. |
![]() | БЭЛТГЭЛ АХМАД ТОГТОХЫН ГАНБОЛД Ажилласан он: 1996-2018 Албан тушаал: Ерөнхий жижүүр Товч намтар: -1985-1995 онд Ховд аймгийн 2 дугаар дунд сургууль -2004-2007 онд Ховд-Эрдэм дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр -1996-2008 он хүртэл Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/216 дугаар тушаалаар ээлжийн даргаар, 2017 оны 10 сараас ерөнхий жижүүрээр дэвшин томилогдон улсад 24 жил ажилласан. |
![]() | БЭЛТГЭЛ АХЛАХ АХЛАГЧ ЦАГААЧИЙН ГАНТӨМӨР Ажилласан он: 2000-2019 Албан тушаал: Жолооч Товч намтар: -1967-1975 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль -1975-1977 онд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг мужааны мэргэжилээр -1978-1981 онд Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хаасан. -1981-1999 он хүртэл Ховд аймгийн Геологи экспедицид нярав, жолоочоор -1982 онд Улаанбаатар хотын Баянхошууны авто сургуульд жолооч -1984 онд Улаанбаатар хотын Материал техникийн хангамжийн ерөнхий газрын дэргэдэх няравын курсыг нярав мэргэжлээр төгссөн. -2000 оноос хойш тус ангид жолоочоор 18 жил ажиллаж байгаа бөгөөд улсад нийт 36 жил ажилласан тэргүүний алба хаагчдын нэг юм. |
![]() | БЭЛТГЭЛ АХЛАХ АХЛАГЧ ДАШЗЭВЭГИЙН ЦЭЦЭГМАА Ажилласан он: 1992-2018 Албан тушаал: Архив, бичиг хэргийн эрхлэгч Товч намтар: -1966-1974 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль -1974-1977 онд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр -1977-1987 онуудад Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд малын эмч -1988-1992 онд Ховд аймгийн Ардын боловсролын хэлтэст нярав -1992 оноос 2018 он хүртэл тасратгүй тус ангид архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилласан бөгөөд улсад тасралтгүй 40 жил үүнээс ШШГБ-д 26 жил ажилласан. |