Үе, үеийн удирдлагууд

ДЭД ХУРАНДАА ГООВОЙ ОВОГТ ЖАЛААГИЙН ОЧИРБАТ
Боловсрол:
-1962-1972 онд Ховд аймгийн Үенч сумын бүрэн дунд сургууль
-1973 онд 073-р ангид алба хаасан
Ажил эрхлэлт:
-1973 онд Зүүнхараагийн хорих ангид хянагч
-1974 оны 1-р сард Бэрлэгийн хорих ангид хянагч, харуулын бага дарга, тоо бүртгэгч, хэсгийн дарга
-1986 онд Багануур, Мөнгөнморьт дахь ангид хэсэг, отрядын дарга
-1991-2003 онд Ховд аймгийн баруун бүсийн төвлөрсөн хорих ангийн даргаар ажилласан.
ДЭД ХУРАНДАА ДАНААЖАВЫН БААТАР
Боловсрол:
-1972-1982 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
-1987 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр
Ажил эрхлэлт:
-1988-1989 онд Зүүнхараа хот дахь хорих 413 дугаар ангид ээлжийн дарга, төлөөлөгч
-1990-1997 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч, хэв журмын тасгийн дарга
-1998 оноос Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-хорих 457 дугаар ангид дэд дарга
-1990-2001 онд тус ангийн албаны даргаар ажиллаж байгаад 2001 онд өвчний улмаас нас барсан.
ХУРАНДАА ГУНААЖАВЫН НЯМСҮРЭН
Боловсрол:
-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 72 дугаар сургууль
-1986 онд Хөнгөн хүнсний техникиумд орж, хөнгөн хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик мэргэжлээр
-1987-1989 онд Зүүнбаян дахь 136 ангид алба хаасан
Ажил эрхлэлт:
-1990 онд Засан хүмүүжүүлэх байгууллагын харъяа Хонхор дахь хорих ангид хянагч
-1996 онд Хорих байгууллагын удирдах газрын Мандал сум дахь хорих ангид төлөөлөгч
-1997-1999 онд Хорих ял эдлүүлэх газрын тусгай бүлгийн эрэн сурвалжлах албаны ажилтан,
тусгай бүлгийн ахлах ажилтан
-2000 онд Хорих 425 ангийн дэд дарга
-2001 онд Хорих 403 ангийн дэд дарга
-2003-2007 онд Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан
ХУРАНДАА БААТАРЫН БАТСЭЛЭМ
Боловсрол:
-1978-1986 онд Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургууль
-1986-1988 онд 10 жилийн 2 дугаар дунд сургууль
-1988-1992 онд Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах яамны Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр
Ажил эрхлэлт:
-1992 онд Ховд аймаг дахь засан хүмүүжүүлэх хорих ангид төлөөлөгч
-1995-2000 онд Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангийн дарга
-2000-2001 онд Тахир соёот дахь хорих ангийн нийгмийн ажилтан
-2001-2002 онд Авдрантын хорих ангид аж ахуй эрхэлсэн орлогч дарга
-2002-2004 онд Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангийн дэд дарга
-2004-2011 онд Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангийн даргаар ажилласан.
ДЭД ХУРАНДАА СУМЬЯАГИЙН ГЭСЭРБААТАР
Боловсрол:
-1978 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд элсэн орж улмаар Архангай аймгийн Цэцэцрлэг хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 1988 онд төгссөн
-1988-1992 онд Нийгмийн авулаас хамгаалах яамны дээд сургуулийн Хуульч, эрх зүйч мэргэжлээр
Ажил эрхлэлт:
-1992 оноос эхлэн Хархорин дахь хорих ангид ээлжийн дарга, хорих байгууллагуудын удирдах газарт ерөнхий жижүүр, цагдан хорих 461 ангид ерөнхий жижүүр, нэгдсэн хорих 401 ангид төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын гүйцэтгэх алба, харуул хамгаалалтын хэлтсийн хорих анги хариуцсан ахлах ажилтан
-2009 онд Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангийн дэд дарга
-2010-2013 онд Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангийн даргаар ажилласан.
ХУРАНДАА БАТБИЛЭГИЙН ТАМИР
Боловсрол:
-1985 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургуульд элсэн суралцаж  1995 онд Улаанбаатар хотын 53 дугаар дунд сургуулийг төгссөн
-1996-2002 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр
-2011-2013 онд Их засаг их сургуулийн Хууль зүйн ухааны магистр
Ажил эрхлэлт:
-2002-2004 онд Хорих 409 дүгээр ангид ахуй дэглэмийн байцаагч
-2004-2005 онд Хорих 429 дүгээр ангид ээлжийн дарга
-2005-2006 онд Хорих 405 дугаар ангид ерөнхий жижүүр
-2006-2007 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий жижүүр
-2007-2010 онд Цагдан хорих 461 дүгээр ангид төлөөлөгч, Дорноговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, дэд дарга
-2010-2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, Хэрэмт цамхаг Улсын төсөвт үйлдвэрийн газрын дэд дарга
-2013-2017 онд Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажилласан.
АХМАД БЯМБАДОРЖИЙН ТӨМӨР-ОЧИР
Боловсрол:
-1985-1995 онд Улаанбаатар хотын Багануур дүүргийн 66 дугаар дунд сургууль
-2001-2004 онд Оросын холбооны улсын Рязань хотын Дотоодыг хамгаалах академь
-2005-2007 онд Билиг дээд сургуулийн Эрх зүйч мэргэжлээр
Ажил эрхлэлт:
-2000-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба- хорих 427 дугаар ангид хянагч, Хэнтий, Багануур зэрэг газруудад хянагч, нийгмийн ажилтан, үйлдвэрийн дарга, ээлжийн дарга, ерөнхий жижүүр, төлөөлөгчөөр
-2017-2018 онд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргаар ажилласан.
Back to top button