Байгууллагын товч түүх

     Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Засгийн газрын 1991 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Ховд аймгийн захиргааны харъяанд жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх анги байгуулагдаж байсан бөгөөд 1978 онд баригдсан Орос цэргийн ангийн барилгын байрыг ашиглаж 7 албан хаагчын бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болгон цагдан хорих байр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, иргэний шийдвэр гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баруун бүсийн төвлөрсөн хорих анги болон үйл ажиллагаа явуулж байна.

Back to top button