Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт

  • НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТ

Бүртгэлийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн захиргаанд  2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, бичиг баримтын шалгалт, судалгаанд хамруулна.

  • ХОЁРДУГААР ҮЕ ШАТ:

Судалгаанд хамрагдсан иргэдийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас нэгдсэн бүртгэл хийж, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгуулж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан, тэнцсэн иргэдэд элсэлтийн шалгалтад орох эрх олгоно.

  • ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 18 хүртэлх настай байх,
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан дээд боловсролтой иргэн байж болно.
  • Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
  • Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8. Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/;
  9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр ;
  10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх;
  12. Өр төлбөртэй эсэх лавлагаа.

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-457 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ

Back to top button