МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас түүхт 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, баярын хурлаа хийлээ.Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-очир тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, тус ангийн дарга, албан хаагчид болон ахмад ажилчид  оролцсон юм.Нэгэн зуун жилийн өмнө буюу 1921 онд МУ-ын Засгийн газрын Шүүх яамны харьяанд “Гяндан салаа” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, улс орны хэмжээнд хууль ёсыг сахин биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн Монгол улсад эрхзүйн шинэтгэлийн дагуу хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх шудрага ёсыг сахиулж, шүүхийн бүхий л төрлийн шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаандаа шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлж, алба хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах талаар хийж бүтээсэн их амжилтаар түүхэн ойгоо угтаж байна.Энэ үеэр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, ХЗДХЯамны жуух бичгээр нэр бүхий 3 алба хаагч, ШШГБ-ын 100 жилийн ойн хүндэт тэмдэгээр нэр бүхий 8 алба хаагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын “Алтан од”-оор дэслэгч П.Нармандах, Монголын олимпын хорооны “Алтан медаль”-иар дэслэгч П.Дашцэдэн тус тус шагнагдлаа.
Мөн аймаг орон нутгийн болон хамтран ажиллагч байгууллагууд, залуучуудын холбооны шагналаар нэр бүхий 32 алба хаагчийг шагнасан бол ШШГБ-ын 100 жилийн ойн дурсгалын тэмдэг, гарын бэлгийг бүх алба хаагчдад гардууллаа.Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих анги нь 1991 онд “Жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх анги” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Өдгөө 60 гаруй алба хаагчтайгаар Баруун бүсийн төвлөрсөн хорих анги болон өргөжин ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сүлд хийморь өнө мөнхөд мандах болтугай.

Back to top button