Home / Uncategorized / Шилэн данс

Шилэн данс

Тус алба нь Шилэн дансны хуулийн дагуу “Санхүүгийн ил тод байдлын самбар”-т төсвийн хуваарь, сар бүрийн гүйлгээ, төсвийн зарцуулалтын мэдээ, , алба хаагчдын цалин сар бүр шинэчлэн байршуулж мэдээллийг хуулийн дагуу түргэн шуурхай иргэдэд хүргэн ажиллаж байна.
Шилэн дансны (www.shilendans.gov.mn) сайтад олгогдсон эрх, шилэн дансны хуулийн дагуу тогтоосон хугацаанд нь 2016 оны санхүүгийн гүйлгээ тус бүрийг үнэн зөв, бодитой, шуурхай мэдээллэж, иргэн хуулийн этгээд татаж авах, хэвлэх боломжтой байхаас гадна 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, ажил үйлчилгээ тус бүрийг “Шилэн данс”-ны сайтад байршуулж, олон нийт мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжийг хангаж шилэн дансанд сайтад тавигдах эхний 09 дүгээр сарын санхүүгийн үзүүлэлт өөрчлөлт бүрийг хуулийн хугацаанд нь орууллаа.SAM_2275

SAM_2276
Төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэн зардлаа хэмнэж, төсвийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан журам зааврыг нэг мөр хэрэгжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж, төсвийн сахилга батыг чанд баримтлан 2016 оны эхний 09-н сарын байдлаар өр авлаггүй ажиллаж байгаа ба дотоодын нөөц бололцоог ашиглан Цагдан хорих байр, ялтны амьдарлын нэгдүгээр байрыг засварлаж дуусган ялтны хоёрдугаар байрны засварын ажлыг хийж байна.
Цаашид төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад анхаарч, худалдан авч байгаа бараа ажил үйлчилгээнд олон нийт оролцох болон хяналтаар хангаж, байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, хуулиар хүлээсэн үүргээ нэг мөр гүйцэтгэн, батлагдсан төсвийн дагуу зардлуудыг ангилал тус бүрээр нь төлөвлөж өөр хооронд шилжүүлэхгүй байх, гарч буй зардлуудад хяналт тавьж дотоод орлогыг төлөвлөн оны эхнээс кассаар бэлэн мөнгө зарцуулах үйл ажиллагааг бүрэн зогсоож, батлагдсан төсвийг үр дүнтэй зарцуулан ажиллаж байна.

About 457 457

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll To Top