Home / Uncategorized / “ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн сургууль”-тай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалт” 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Нэг цонхны үйлчилгээний төв”-д 13:30-15:00 цагийн хооронд холбогдох материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

– Тусгай мэргэжил шаардсан албан тушаалд дээд боловсролтой байх;

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн МУ-ын иргэн байх;

– Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;

– 30 хүртэлх насны иргэн байх;

– Бие бялдрын зөв хөгжилтэй /хэт таргалалт, илүүдэл жингүй байх/, 170 см-аас дээш өндөртэй;

– Биед шивээсгүй, чих цоолоогүй байх;

– Төрийн албанаас дутагдлаар халагдаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал:

– Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;

– Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

– Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хувилбар;

– Гурван үеийн түүх намтар;

– Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэйцээж зураг тус бүр 3 хувь/;

– Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

Жич: Зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.

 

Холбогдох утас: 266296

About cdgov457

Scroll To Top